Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлжээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн батлах нь энэ сарын 30-нд байна. Гэтэл цахим орчимд урлагийн байгууллагаас баяр наадмыг санхүүжилт тодорхойгүй, наадмын нээлт хүндэрч байна гэж ярьж байна.Тэгэхээр 6 сарын 30 гээд баталчихаар арай давчуу бишүү. Хугацааг нь нааш татаж болох уу" гэв.