А.Ариунзаяа: НДШ-ийн 50 хувийг 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэдэд энэ сарын 25-наас өгнө

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр НДШ-ийн 50 хувийн буцаан олголтын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголтыг нэг сарын  дараа олгодог. Урьдчилсан байдлаар манай улсад 400 мянган иргэн 1 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр иргэн нэг бүрийн дансыг авах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын НДШ-ийг энэ сарын 25-ны дотор буцаан олгоно. Энэ хууль энэ оныг дуустал  хэрэгжинэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33956