СТАТИСТИК: Дундаж цалин 1,450,100 төгрөг болж нэмэгджээ

Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,100 төгрөг болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байна.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл

  • эрэгтэйчүүдийнх 1.6 сая
  • эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалинг тооцож үзэхэд нэгдүгээр улирлын байдлаар нийтдээ 1 сая 67 мянган төгрөг байна. Иймд нийт шимтгэл төлөгч 718 мянган иргэний тал нь буюу 359 мянга нь 1 сая 67 мянган төгрөгөөс доош цалинтай бол үлдсэн 359 мянга нь түүнээс дээш цалин авдаг байна. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцож байгаа учраас ҮСХ бодогдсон тайланд үндэслэн медиан цалинг гаргадаг гэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33981