ТОДРУУЛГА: “Ice top“ хамтлагийнхныг баривчлаагүй. Тоглолтын үеэр үзэгч болон тоглолтод урилгаар оролцсон дуучин зэрэг 3 хүнийг саатуулан шалгаж байна

Arslan.mn

Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ажиллагаа явуулж өчигдөр  тоглолтоо хийсэн "Ice top" хамтлагийнхныг баривчилсан талаар мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалж буюу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулаход " "Ice top" хамтлагийнхныг баривчлаагүй. Харин өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд  "Ice top" хамтлагийн тоглолтод урилгаар оролцсон хамтлагуудын нэг гишүүн  болон үзэгчийн дунд хоёр хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна. Шалгалтын ажил явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тус хэргийг ХУД-ийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34030