Өвөрхангай, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймагт өнөөдрөөс мал аж ахуйн тооллого эхэлнэ

Хөдөө аж ахуйн 2022 оны тооллого тавдугаар сарын 21-нд эхэлсэн. Тэгвэл хөдөө аж ахуйн 2022 оны тооллого өнөөдрөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдах юм байна.

Тооллогод

1. Мал аж ахуй

2. Газар тариалан

3. Ойн аж ахуй

4. Ан агнуур

5. Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.

Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцох юм. Мөн дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34059