ХӨСҮТ: SARS-CoV-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт сэдэвт семинарыг зохион байгуулж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лаборатори болон Вирус судлалын лаборатори хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 100 гаруй молекул биологийн лабораторийн мэргэжилтнүүдэд танхим болон цахим хосолсон хэлбэрээр “SARS-CoV-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. 

Тус семинарт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Эрүүл мэндийн ноцтой байдал болон гамшгийн тусламж хариуцсан мэргэжилтэн Д.Нямхүү болон ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга АУ-ны доктор Б.Бумдэлгэр нар семинарт амжилт хүсэж үг хэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Такеши Касай Монгол улсад айлчлах үеэрээ ХӨСҮТ-д ажилласан бөгөөд Монгол улс нь бүсийн хэмжээнд шинэ сэргэж буй халдварын үеийн ДЭМБ-ийн бодлого, шийдвэрийг маш сайн даган биелүүлж, өөрийн оронд халдварт өвчний эсрэг системийг бэхжүүлснээрээ дахин сэргэж буй халдварыг барьж чадах сайн суурийг бий болгосон байна. Цар тахлын үед хамгийн хүнд ачааг үүрсэн ХӨСҮТ-ийн хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийлж байсныг онцоллоо.

Тус сургалт, семинар нь хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгдүгээр хэсэгт SARS-CoV-2 вирусийн хувилбарын шинжилгээ, тандалт хийх заавар, Томуугийн ПГУ шинжилгээний арга, аргачлал гэх мэт нийт долоон илтгэл хэлэлцүүлэгдэх бол хоёрдугаар хэсэгт “Молекул биологийн лабораторийн цаашдын хэрэглээ, ашиглалт” сэдвийн хүрээнд үргэлжилнэ. 

Семинарын эхэнд ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Монгол улсад КОВИД-19 халдварын тандалт, хариу арга хэмжээ ба одоогийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Семинар ХӨСҮТ-ийн хурлын танхимд 17:30 хүртэл үргэлжилнэ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34060