АМЖИЛТАД ДАГУУЛАХ 20 ЗУРШИЛ

 

1. Өглөөд, ямар нэг дасгал хийх нь, тархийг сэргээн, зөв ажилагаанд чиглүүлдэг

2. Өдрийн турш ус ууж занш. Мөн өглөөний цайны өмнө аяга ус уухыг хэвшил болгохыг хичээгээрэй

3. Хоол хүнсийг яаралгүй, сайтар зажилж, бүтэц амтыг нь мэдрэн идэж хэвшээрэй

4. Өглөөд, хамгийн түрүүнд, тухайн өдөр гүйцэтгэх ажлаа тодорхойлж бичиж сурах хэрэгтэй

5. Хөгжим сонсч бай. Энэ нь, зурагт, бусад үр ашиггүй яриа сонсохоос хавьгүй илүү эрүүл мэнд, оюун сэтгэхүйд тустай. Дуртай хөгжимөө сонсох нь нэгэн төрлийн эмчилгээ юм. Сүүлийн үед хөгжингүй орнуудад, хөгжим, аялгуугаар эмчилэх арга үр дүнтэй дэлгэрч байна. Аль болох сонгодог хөгжим сонсч байхыг хичээгээрэй. Эдгээрээс Моцартын хөгжим, илүү эмчилгээний ашиг тустай болох нь батлагдаад байна.

6. Өдрийн тэмдэглэл хөтөлж занш. Өөрийн бодол санааг бичиж буулгах нь, өөрийгөө таних, алдаагаа олж харах “шпаргалка”, мөн зорилгоо тодорхойлох хамгийн үнэн арга болдог

7. Бидний тархи сөрөг зүйлсийг анзаарах илүү чадвартай байдаг. Үүний эсрэг, аль болох эерэг зүйлсийг олж харах, төвлөрөхөд суралцах хэрэгтэй

8. Гүнзгий амьсгалж сур. Аль болох алгуур амьсгалж бай. Ялангуяа догдлох үе, мөн сэтгэлээр унасан үедээ ингэж амьсгалж байгаарай, сэтгэхүйгээ хамгаална. “Хүний амьсгалын тоо гүйцэх” гэсэн үгийн утга хэн бүхэнд ойлгомжтой. Ямар ч зүйл тоо хэмжээтэй байдаг бөгөөд өнгөц, хурдан, буруу амьсгалж, амьсгалын тоогоо гүйцээхэд бүү яар

9. Уулзалт ярилцлагын үед гар утсаа болвол салгах, ашиглахгүй байхыг хичээ. Чухал үед орж ирсэн дуудлага, бухимдлаас өөр зүйл өгөхгүй

10. Сандарч, яарч, тэвдэхгүй амьдарч сур. Алгуурхан бүхнийг харахад урд нь анзаараагүй сайхан зүйлс дэргэд чинь байгааг анзаардаг

11. Агаар салхинд алхаж бай.

12. Өдрийн хоолоо хэзээ ч бүү ажлын тасалгаанд идэж занш. Орчин нөхцөлөө сольж, аливаа зүйлийн зориулалтыг ялгаж салгаж ашигла

13. Машинаа ажилаасаа хол тавьж занш. Ядахдаа таван минут алхаж хүрэх газарт тавь

14. Ойр дотныхондоо, тэд таны хувьд хичнээн үнэтэй болохыг байнга ойлгуулж, урмын үг харамгүй хайрлаж хэвш

15. Оюун санаагаа одоо цагт байлгаж сур. Өнгөрсөн, ирээдүй хоёр өнөөдөр байхгүй. Өнөөдөр хийх ёстой зүйлсээ сайн хийж ирээдүйгээ бүтээ

16. Шинэхэн, боловруулаагүй хүнс хэрэглэхийг хичээ. Самар, жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь, сникерс, бутербродоос хавьгүй ашигтайг, энэ дүрмийг мөрдөж эхэлснээс хойш удалгүй мэдрэх болно

17. Найз нөхөддөө үе үе утасдаж бай

18. Өдөр бүр 30 минут спотоор хичээллэвэл та, супер!!!

19. Өдөр тутмын өөрийн амжилтыг, дуртай зүйлсээрээ урамшуулж бай. Ямар нэг тэмдэглэлт өдрүүдийг баяртайгаар тэмдэглэж байх сайн

20. Сайн нойр хамгийн чухал зүйл. Унтлагын өрөөнд тань, зурагт болон бусад тайван нойрсоход тань саад болох зүйлс байх ёсгүй. Сайн амарч алжаалаа тайл. Ухамсарт суурилсан, аз жаргалтай маргааш, таныг хүлээж байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3411