Засгийн газрын хуралдаанаар ойн талбайн норматив байршил батлах Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн анги, сум дундын ойн ангиудын байршлаас шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалтуудыг хийж байгаа. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа. Түүнээс гадна 737 мянган га газар ойн хөнөөлт шавьжтай тархсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум орчим төгрөгийг яаралтай батлуулан, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх шийдвэрийг гаргасан" гэв.