Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын тэр дундаа УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд нарын хөрөнгө, орлогыг нийтэд ил болголоо. Уг мэдүүлэгт УИХ-ын 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдэгдсэн байна.
Тэр дундаа УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 242 адуутай гэж мэдүүлжээ.
П.Анужин гишүүн 2021 онд 1222 тооны мал тоолуулсан байна. Эдгээр нь нийт 1 тэрбум 325 сая төгрөгийн үнэлгээтэй байна.
Өөрийн гэсэн бизнесгүй П.Анужин гишүүний хувьд 2020 онд 103 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2021 онд 140 сая төгрөг болон нэмэгджээ.
П.Анужин гишүүнийх нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota Prius, Toyota Alphard загварын машинтай гэж мэдүүлжээ.