ХОМ: Ш.Адьшаа гишүүн жилийн орлогоо 4 тэрбумаас 344 сая болгож огцом бууруулж “НУУН ДАРАГДУУЛСАН” уу?

Arslan.mn

УИХ-ын гишүүд орлого хэд дахин бууруулж, нуун дарагдуулсан  асуудал үе үе гардаг. Тэгвэл 2021 онд зарим гишүүдийн орлого огцом буурчээ.

Тэдний нэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн жилийн орлого 2021 онд огцом буурч, өнгөрсөн 2020 онд  жилийн 4 тэрбум 592 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд жилийн 344 сая төгрөгийн орлоготой гэж огцом бууруулж мэдүүлсэн нь анхаарал татаж байна.

Ш.Адьшаа гишүүнийх 4 тэрбум 121 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Мөн  Sonata, Land Cruiser 200, Mercedes Benz G 500 загварын гурван машинтай. Эдгээрийн үнэлгээ нь 822 сая төгрөг байна.

969 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 97 адуутай. 890 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд  дансандаа 1 тэрбум 649 төгрөгтэй байна.

Дэлгэрэнгүй ЭНДЭЭС орж үзнэ үү.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34158