Газар эзэмших эрхийг 15 жил болгож сунгалаа

Report.mn image

Нийслэлийн Засаг дарга С.Батболд газар эзэмших эрхийн хугацаа таван жил байсныг 15 жил болгож сунгах захирамж гаргасан талаараа өнөөдөр мэдээллээ.

“Газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд, аж ахуй нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн ямар нэг тусгай шаардлага, нөхцөлгүйгээр 15 жилээр сунгана. Энэ нь иргэд, ААН-үүдийг эзэмшлийн газартаа тогтвор, суурьшилтай үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж байгаа алхам юм” гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Энэ нь “Газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээ”-ний хүрээнд хийсэн хоёр дахь ажил юм. Эхнийх нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгох захирамж байсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
342