Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа "Бүжиг бол маш богинохон, залуу насны мэргэжил байдаг. Ид хийж бүтээж байгаа насанд минь энэ одон медалиар шагнасанд туйлын их баяртай байна. Илүү сайхан уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34245