Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар "Алтан гадас" одон хүртлээ.
Тэрбээр “Цаашдаа маш их зүйлийг хийж бүтээх урам зориг, маш том хариуцлагыг мэдэрлээ. Бас ташуур өглөө гэж бодож байна. Монголын урлаг мөнхөд мандан бадарч, дэлхийд гайхагдах болтугай. Үхэн үхтлээ Монголын урлагт үнэнчээр зүтгэхээ илэрхийлмээр байна” гэв.