ОХУ иргэддээ газар үнэгүй олгож ЭХЭЛЛЭЭ

Report.mn image

ОХУ иргэддээ Алс Дорнодын газрыг эзэмшүүлж эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч В.Путин хүн ам сийрэг Алс Дорнодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд иргэдэд 10 мянган ам.метр газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Уг хөтөлбөрийн дагуу энэ сарын 1-нээс онлайнаар газар өмчлөх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын өнцөг булан бүрээс 48 мянган хүн хандаад байна. Тэдэнд Якут, Камчатка, Чукотка, Приморье, Хабаровск, Амур, Магадан, Сахалинд газар өмчлүүлэх юм байна.

Үнэгүй өмчлүүлсэн газрыг ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таван жилийн дотор зарах, түрээслүүлэхийг хориглосон юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
343