“Оюу толгой” ХХК болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад ой, хээрийн түймэртэй тэмцэх, аюулгүй ажиллагааг хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнө нь 53,123,100 (тавин гурван сая нэг зуун хорин гурван мянга нэг зуун) төгрөгийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал, бээлий, мөнгөн хандив өгсөн.
Энэ удаад техник төхөөрөмжөөс гадна, “Ланд Крузер” автомашин 2, хөдөлмөр хамгааллын хувцас 3, 1 тоннын багтаамжтай усны хуванцар сав 200, хүрз 35 ширхэгийг хандивлалаа. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 тоннын багжаамжтай усны машин, тэвштэй том оврын автомашиныг хоёр сарын хугацаанд түр ашиглуулахаар хүлээлгэн өглөө.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гал түймэртэй тэмцэхэд бид бүхий л талаар дэмжлэг үзүүлэх болно. Энэ бол бидний нийгмийн хариуцлага” гэв.