З.МЭНДСАЙХАН: Тариан түрүү нь бөхийж, тарьсан ногоо нь арвин, хүлэг нь шандастай, хүчтэн нь өнгөтэй, тавьсан сум нь оночтой дэлгэр сайхан наадаарай

Arslan.mnТулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхандаа болон Монгол түмэндээ хүргэе.

Хөдөө аж ахуйн салбарынхан Хүнсний хангамж-Аюулгүй байдлын төлөө нэгдэж, түмэн олноос эхлээд, төр улсын тэргүүн "Хүнсний хувьсгал"-ыг уухайлан дэмжиж, хамтдаа эхлүүллээ. Хүнс эрүүл бол хүн эрүүл болох учир энэ хувьсгалд зөвхөн ялалт хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарынхан үйлдвэрлэгч, бүтээгч, ургадаг, нөхөн сэргээгддэг баялгийн эзэд гээд хүн бүрийн оролцоо, зүтгэл эрхэм чухал юм.

Наадмын маргааш намар ирдгийг үл мартъя. Эх орны хөрсөнд тарьсан, бүтээж үйлдвэрлэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ургацын далай, алтан намар морьд эргэх зурхайн дэргэдээс унаач хүүхдийн гийнгоон дуутай цуг эргэж байна.

Тариан түрүү нь бөхийж, тарьсан ногоо нь арвин, хүлэг нь шандастай, хүчтэн нь өнгөтэй, тавьсан сум нь оночтой дэлгэр сайхан наадаарай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34331