“Apple” компани Энэтхэгт үйлдвэрээ барина

Report.mn image

“Apple” компани Энэтхэгийн Карнатака мужид IPhone утсаа үйлдвэрлэдэг үйлдвэр барих юм байна. Энэтхэгийн технологийн хөгжлийн төв гэгддэг Бенгалуру хотод “Apple”-ийн үйлдвэр байрлах аж.

“Apple” компанийн үйлдвэрийг Энэтхэгт авчрахын тулд Карнатакагийн Мэдээллийн технологийн сайд тус компанийн удирдлагуудтай нэлээд хэдэн удаа уулзжээ. Тус компанийн гол үйлдвэрлэл нь Тайванийн “Foxconn” үйлдвэрт суурилдаг.

“Apple” одоогоор Энэтхэгт албан ёсны дэлгүүр ч байхгүй боловч энэтхэгчүүд амьжиргаанаас нь хамаагүй өндөр үнтэй iPhone, iMac худалдаж авахыг нэр төрийн хэрэг гэж үздэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
344