Х.НЯМБААТАР: “Хөдөлмөрч хүүхдүүд“ зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах зорилготой байгуулагдсан “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан энэ жил хэвийн ажиллаж хүүхдүүдээ хүлээн авчээ. 

Тэгвэл тус зуслангийн үйл ажиллагаатай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцлаа. Энэ үеэр тэрбээр" Анх бид энэхүү зусланг 2019 онд орчин үеийн хүүхдүүдэд Монгол ёс заншилыг таниулах, ажил хөдөлмөрийн дадалтай болгох зорилгоор байгуулж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас болоод хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй байсан бөгөөд энх цаг ирсэн энэ жил дөрвөн ээлжээр 250 гаруй хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулаад байна." хэмээлээ. 

Arslan.mn

Хүүхдүүд амрахын сацуу цагаан идээ боловсруулах, монгол гэр барих, ачаа тэгнэх, үнээ саах, ноосоор бүтээл хийх зэрэг монгол ахуйд суралцаж, уламжлалт уяа зангилаа зангидаж сурч, арьс эсгийгээр гар урлал хийж сурсан аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34449