УЛААНБААТАРТ 29 ХЭМ ДУЛААН БАЙНА

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө    10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3445