Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. "Давхар дээл"-ийг зөвшөөрсөн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлтээр "давхар дээл"-тэй сайд нарын квот байхгүй болсон. Ингэснээр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм.
Урьдчилсан хүлээлтээр бол эрх баригчид цэцийн дүгнэлтэд тулгуурлаж эхлээд ҮХНӨ-өө хэлэлцэж, араас нь улсын төсөв хэлэлцэхийн өмнөхөн сайд нараа солих бөгөөд Засгийн газрын шинэ бүтцийг энэ долоо хоногт танилцуулах юм.
Харин үүнийг угтаж, "давхар дээл" өмсөх гэсэн УИХ-ын гишүүдийн цуваа нэгэнт үүсээд байгаа юм. Бид энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно.