УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ.
Олон улсын хурцадмал байдал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудал болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бус чуулган зарласныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр хэллээ.
Чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг хаалттай горимоор сонсож байна.