АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон тэргүүн хатагтай нар өнгөрсөн пүрэв гарагийн үдэш албан үүргээ хүлээлгэн өгснөөсөө хойшх анхны аяллаасаа эргэн ирлээ гэж “LawNewz” сайтад мэдээлжээ.
Хатагтай Мишель болон Барак Обама нар Калифорни мужийн Палм-Спрингс амралтын суурин болон Британийн Виржинийн арал руу аялсан байна.
44 дэх Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн 2800 метр кв талбайтай найман унтлагын өрөө бүхий байранд амьдардаг аж. Өмнө нь уг байшинг Ерөнхийлөгч асан Билл Клинтон 5,3 сая ам.доллароор худалдан авч байжээ.