БОАЖ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмарт сануулга өгч, сахилгын арга хэмжээ авахаар болсон байна.
Тэрчлэн Туул голын сав газрын захиргааны удирдлагад усны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хариуцлагатай биелүүлэхийг даалгажээ.