МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлах тухай захирамж гаргасан юм. Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж одоо МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг сонсож байна.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оролцож байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34518