УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Харин одоо УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг сонсож байна.
Тэгвэл үүнийн дараа МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.22/ үдээс хойш хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, хэн хэнийг сайдаар томилохоо тохирно гэсэн үг.