Сургууль, цэцэрлэг, айл өрх, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ

Arslan.mn

Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас мэдээллээ.

Харин албан байгууллага, ААН-ийн хувьд дулаанаа авах хүсэлт гаргасан тохиолдолд холболт хийнэ гэв. Ингэснээр заавал аравдугаар сарын 1-нээс дулаан өгнө гэхгүй тухайн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна.

зураг

2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох гэж байгаа аж. Иймд шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34577