Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг 14:00 цагт БАЙНГЫН ХОРООГООР, 16:00 цагт ЧУУЛГАНААР хэлэлцэж эхэлнэ

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх эсэхийг хэлэлцэнэ.

Тодруулбал,  УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулж, Ерөнхийлөгч өнөөдөр ёсчилсон гэдэг мэдээлэл байна. 

Үргэлжлүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Засгийн газрын тухай хуулийг өнөөдөр 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, 16:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34662