Өнөөдөр /2022.08.29/ Засгийн газрын зарим сайдыг чөлөөлж, УИХ-ын гишүүдийг томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр томилогдох гэж байгаа гишүүдтэй уулзсан. Тэгвэл яг одоо Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус хуулийн төслийг хэлэлцэн, 14 гишүүний 12 нь дэмжлээ. Одоо УИХ-ын чуулган эхний хэлэлцүүлгийг хийснээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлэх юм.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж байна.