Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засаг амаргүй байдаг, ард иргэдийн амьдрал хэцүү байдаг. Засгийн газрын бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байсан гэтэл Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт оруулаад ирлээ. Яамтай 18, яамгүй 3 нийт 21 сайд Ерөнхий сайдтайгаа 22-уулаа болж байгаа юм байна. Хэмнэлтийн бодлого гээд байгаа хэр нь өмнө нь байгаагүй данхар бүтэц болчихлоо. Энэ хэрээр хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх юм бэ. Төсөвт 2 удаа тодотгол хийсэн. 3 сайдын төсвийн зохицуулалтыг яаж хийж байгаа юм бэ.
ШУУД ҮЗЭХ: