Дэд сайдуудаар БУУРЬ СЭЛГЭНЭ

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, зарим "дан дээлтэй" сайдаа чөлөөлж, УИХ-ын гишүүн 10 сайдыг шинээр томилсон. Тэгвэл тэрээр огцорсон сайд нартаа яамныхаа дэд сайдаар ажиллаж, эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх саналыг тавьсан талаар мэдээлэл байна.

Тухайлбал,

  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ,
  • Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны дэд сайдаар,
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг тус яамны дэд сайдаар ажиллах саналыг тус тус тавьжээ.

Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дээрх тэд зөвшөөрвөл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоо хийх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34767