Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийлээ.
Тэдний нэг болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох тохироо гараад байсан. Тэгвэл уг тохироо өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар орсон ч дэмжигдээгүй байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална. Энэ групп "Эрдэнэс Монгол"-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай хүн тул төр энэ хүний чадварыг ашиглах ёстой." гэв.