Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ыг В.Путины төвшинд ярина

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө 04:00 цагт ОХУ-ыг зорьсон байна.

Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцохоос гадна ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
34870