Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Ерөнхий сайдад түгжрэлийн асуудлыг танилцуулахаар бэлдсэн. Түгжрэл маш том цогц бөгөөд хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал. Түгжрэлтэй ойрын болон дунд, урт хугацааны явцад тэмцэнэ.
Улаанбаатар хотын түгжрэл дөрвөн чиглэлд задарна.
- Хот төлөвлөлт
- Авто замын сүлжээ
- Зорчилт хөдөлгөөн
- Нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд байна.
Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулна, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад гарч ирээд нийтэд мэдээлнэ.
Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой. Үүнийг дэмжээрэй гэж хэлмээр байна. Орчин үеийн хотууд асуудлыг ингэж шийдэж байгаа" гэжээ.