Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яамгүй гурван сайдын ажлын хэсгийг албан ёсоор байгуулснаа зарласан юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 32 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь салбарын сайд, мэргэжилтнүүд байна. Харин ажлын алба нь орон тооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна." гэв.