Э.Батшугар: Дэвшилтэд технологийг ашиглаж ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ боломжтой

Arslan.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр авто замын түгжрэлийн асуудалд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Түгжрэлийг шийдэх шийдэл ярихаасаа илүү хэрэгжүүлэх нь зөв. Дэвшилтэд технологийг ашиглаж богино хугацаанд түгжрэлийг бууруулах боломж бий. Замын гэрлүүдээ ухаалаг болгох ёстой. Оргил цагын үед түгжрэл яг яаж явч байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Ямар цаг үед аль гэрлээ ногоон, улаан байлгах вэ гэдгээ судалж, шийдэх хэрэгтэй. Энэ бол тэгш, сондгойгоор явуулахаас хамаагүй дээр шийдэл юм.

Хамгийн том шийдэл бол Улаанбаатарт байгаа хүмүүсийг орон нутаг руу явуулж, бүсийн хөгжлөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хөдөө, орон нутгийн хөгжлийн зөрүү арилна, хөгжинө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35028