Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.09.19/-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно гэж Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн билээ.
Учир нь тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төрийн ёслолд оролцохоор Лондон хотыг зорьсон байна.