Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам нэгдэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна. Цаашид улам хүчирхэг намыг байгуулж, нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, эрх баригчдын явуулж бусармаг үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнтэй тооцох хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" гэв.