Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.
Цар тахлын дараах Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх анхны албан ёсны айлчлал юм. Өвлийн олимпийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотод олимпийн нээлтэд оролцож байсан билээ.