Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдээлэл хийхээр байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр хийх мэдээллийг хойшлуулахыг хүсжээ.
Тодруулбал, энэ талаар ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 19-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэхүү бичигтээ "Албан зайлшгүй шаардлага гарсан тул хойшлуулж өгөхийг хүсье" гэжээ.
Иймд өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй нь ээ.