ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдох М.Ганхүлэг гэж ХЭН БЭ

Arslan.mn

МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж боомт хариуцсан сайд болон ХНХ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг дэвшүүлэн МАН-ын удирдах зөвлөл дэмжсэн байна.

М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж.

Тэрээр 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм. 

ХОМ: "298 саяын орон сууц, 75 саяын үнэт эдлэлтэй"

Өөрийн орлого: 31 сая

Гэр бүлийн орлого: 21 сая 

Орон сууц: 298 сая 

Автомашин: 14 сая /Toyota, Prius XW30-1/ 

Мал: 124 сая

Үнэт эдлэл: 75 сая

Газар: 15 сая

Хадгаламж: 25 сая 

Зээл: 201 сая 

Компани: "Ашдын Түүчээ" ХХК-ийн 80 хувийг, "Ард Контент Групп" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35617