Монгол улсын ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

Монгол улсын ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 6-7-нд Владивостокын Русский арал дээр болох Дорнын эдийн засгийн 3 дугаар чуулга уулзалтад /ДЭЗЧУ/ оролцоно. Энэ тухай тус чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭЗЧУ оролцох тухай Монгол улсаас ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмаа Москвад Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдээлжээ. “7 дугаар сарын 7-нд бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭЗЧУ-нд тус улсын төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох ба Ерөнхийлөгчийн хувиар Орост анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм” хэмээн уг мэдээлэлд дурджээ.

Мөн талууд ДЭЗЧУ-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан Орос-Монголын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах боломжийг хэлэлцэн ярилцсан байна.

Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан, бизнесийн төлөөлөгчид багтжээ.

ДЭЗЧУ нь Орос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд, Зүүн өмнөд азийн орнуудын холбооны бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар болсон юм. Тус чуулга уулзалтад оролцохоо одоогийн байдлаар 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Мөн тус чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

2016 онд ДЭЗЧУ дэлхийн өнцөг булан бүрийн 3500 оролцогч-төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан ба тус чуулга уулзалтын үеэр нийт 36 тэрбум долларын үнийн дүн бүхий 111 хөрөнгө оруулалтын төсөл танилцуулагджээ. Мөн нийт 30,8 тэрбум долларын үнийн дүн бүхий 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3568