Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд өгчээ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон. Түүний оронд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллсон юм.

Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын Дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна.

Хамгийн хачирхалтай нь огцорсон сайд Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Учир нь тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна. 

УИХ-ын дэд даргын томилгооны тухайд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно" гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35690