Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийг ажлаас нь чөлөөлжээ

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхийг чөлөөлжээ.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан " өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн. Тиймээс түүний хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан" гэв. 

Дараагийн даргыг томилох тухай асуудлыг оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон байна.

Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын хүү юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35722