САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ 33 сувилагчид тус бүр 30 САЯ төгрөгийн зээлийн эрх олгосноос 26 сувилагч БАЙРАНДАА ОРЖЭЭ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан билээ.

 Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35860