Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Амартүвшинг томилжээ.
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд ийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсч, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан байна.
Б.Мөнхжин өмнө нь албаны машин ашиглан шоудаж, ёсзүйн алдаа гаргасан гэх асуудалд холбогдож байсан билээ.