Олон нийтийн цахим хуудаст нэгэн иргэн богинохон хугацаанд хэсэгхэн газрыг туулахад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл энэ асуудлаар цагдаагийн байгууллага болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Сошиал орчинд гарсан зураг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтаар СБД-ийн 9 хороонд байрлах ТҮЦ-нд шөнийн 3 цагт болсон байна. Тухайн хүүхдүүдийн ээж эмэгтэй тус ТҮЦ-нд ажилладаг бөгөөд нөхөр нь хөдөө явсан тул анх удаа хүүхдүүдээ ажлын байрандаа авчирсан тэнд хонсон байна. Улмаар бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг цахим орчинд нийтэлсэн байна.
Хүүхдүүдтэй уулзсан бөгөөд бие ил шарх сорви байхгүй биеийн байдал хэвийн түцний ойр амьдардаг юм байна." гэсэн мэдээллийг өглөө.
Харин уг мэдээллийг сошиалд нийтэлсэн иргэн хүүхдийн ээж болон хүүхдүүдээс уучлал гуйсан байна.