“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форумд Д.Оюунхорол илтгэгч зочноор оролцлоо

Arslan.mnЭмэгтэйчүүдийн  манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн  улс  төрийн  манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форумыг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 120 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд  орон нутгийн оролцогчид хамтын ажиллагааны санаачилга, туршлага болон саад бэрхшээлээ хуваалцлаа.

Форумд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол зочноор оролцон "Монгол Улс дахь Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх хөдөлгөөний замнал, сургамжийн талаарх" өөрийн туршлагаас хуваалцлаа.

Arslan.mn

Мөн энэ үеэр нэгэн онцлог арга хэмжээ болсон нь “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд шинээр бүтээгдсэн, олон нийтийн www.tentsuu.mn цахим платформын нээлт болж, Жендэрийн Үндэсний Хороо нь жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах, жендэрийн мэдээллийг хэрэглэгчид хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд тус шинэ платформын цаашдын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахаар хүлээн авч байгаагаа албан ёсоор зарлалаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35920