“Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц, шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Авлигатай тэмцэх газартай хамтран "Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц шийдэл" хэлэлцүүлэгийг зохион байгуулла.

Хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, И-Монгол акедеми, Цахим хөгжил харилцаа холбооны яам, экспортлогч 60 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.

"Аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж буй цаг хугацаа алдах, бичиг баримтын давхцалыг арилгах чиглэлээр ажиллаж байна"

Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун "Аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж буй цаг хугацаа алдах, бичиг баримтын давхцалыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын хувьд мах экспортлогч компаниудын хүсэлтийг цаасаар хүлээн авч байгаа. 2020 оноос хойш ашиглаж байгаа мал эмнэлгийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж байгаа. 

11 дүгээр сард багтаан мах экспортлогч байгууллагын хүсэлтийг цахимаар авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр компаниудын хүмүүс байгууллага дээр ирж цаг хугацаа алдах, бичиг цаасны давхардал арилна. Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг онлайнаар мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Төрийн байгууллагууд хоорондоо гарч байгаа зөвшөөрөл бичиг баримтыг заавал аж ахуйн нэгжээс биечилж авахаас илүүтэй нэг цонхны бодлогоор шууд нэг платформ шийддэг байхаар ажиллаж байна. Зөвхөн хүсэлтээ өгөөд гааль дээр очиж бичиг баримтаа бүрдүүлээд гадаад руу гарах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг 24 улсад экспортолж байна. Цаашид Азийн орнууд болох Вьетнам, Малайз, Тайланд улстай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ тохирох ажил хийгдэж байна. Вьетнамаас мал эмнэлгийн экспертүүд нь ирээд сайн үнэлгээ өгсөн. Кувейт улс руу малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ялангуяа халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны мах экспортлох боломж нээгдсэн. Хэлэлцээр амжилттай болсон. Израиль улсаас мах авах хүсэлтээ ирүүлээд байна." гэв.

"Болор хээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нэргүй: Мал эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргахад асуудалгүй байгаа. Бичиг баримт бүрдүүлэлт нь дээр 7,8 газраар явж зөвшөөрөл авдаг. Гаалийн ерөнхий газраас авдаг зөвшөөрлийг gaali.mn-ээр дамжуулан маш хялбараар түргэн шуурхай шийдэж байгаа. Ганцхан жин хэмжээ бичдэг нь цэвэр юм уу, бохир юм уу гэдгийг үүнээс болж гаргах гэж байсан бүтээгдэхүүний гэрчилгээ аваад буцаагдаж байсан тохиолдол байгаа. Цаашид Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг цахимд оруулж өгснөөр маш их хялбар болох байх  гэж бодож байна.

АТГ-ын  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн:  Өнөөдөр мал амьтны гаралтай түүхий эдийн олон улсын зах зээлд гаргах буюу экспортлох дээр чиглэсэн хэлэлцүүлэг явагдаж байна. Хэлэлцүүлгээр энэ чиглэлээр төрийн үйлчилгээг сайжруулах,  мөн иргэн, ААН, хувийн хэвшилд тулгарч байгаа бэрхшээл тулгамдсан асуудлыг хэлэлцэж, санал солилцож байна.

2016 онд батлагдсан үндэсний хөтөлбөр нь 6 жилийн хугацаатай 2 үе шаттайгаар явагдаж дуусах ёстой. Энэ жил тайлан мэдээгээ нэгтгээд үндэсний хөтөлбөр  дуусаж байгаа. Ирэх 2023 онд үргэлжлүүлэн 8 жилийн хугацаатай хөтөлбөрөө батлуулахаар ажиллаж байна. Үндэсний хөтөлбөрийн гол асуудал төрийн үйлчилгээг сайжруулах, чанаржуулах мөн хүртээмжтэй болгох шаардлагатай тохиолдолд төрийн давхардсан үйлчилгээг цахимжуулах гэдэг зорилтыг тусгасан байгаа. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг болж байгаа. 

 

ФОТО

Эх сурвалж:

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
35944