УЕПГ: Мөрдөн байцаалтын 3167 хэрэгт хяналт тавьж, 341 хэргийг ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн шүүхэд шилжүүллээ

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28011, мөрдөн байцаалтын 3167 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 412 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл бичиж хүргүүллээ.

Түүнчлэн 341 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 176,
  • Өмчлөх эрхийн эсрэг 115,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 12,  
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 9,
  • Авлигын 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36135