ЗГ: ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.

 Тэрбээр хөдөө аж ахуй хүнс хариуцсан асуудлуудаар Ерөнхий сайдад зөвлөх аж.

З.Мэндсайхан нь санхүүч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2019-2022 онд ХХААХҮ сайдаар ажиллаж байсан.

Боловсролын байдал:

  • 1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
  • 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач
  • 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга
  • 2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
36194